Танилцуулга
«Нэйшнл Сэкюритис» ҮЦК ХХК нь 2007 оны 3-р сарын 15-нд Улаанбаатарт байгуулагдаж, Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх эрхээ авснаар үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн, Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага юм. 2011 онд Андеррайтерийн эрх, Өмнөговь салбарын эрхийг нэмж авч, 2020 онд Номинал дансны үйлчилгээг нэвтрүүлснээр харилцагчдынхаа хэрэгцээг илүү өргөн хүрээнд хангах боломжтой болсон. 2022 онд хувьцааныхаа 96 хувийг шинэ хөрөнгө оруулагч эзэмшиж, шинэ удирдлагын багтайгаар компанийн хөгжлийн шинэ шатанд гарсан.
Монголын хөрөнгийн биржийн нийт 52 гишүүн компанийн дотроос Брокер, Дилер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Андеррайтер, Номинал данс гэсэн бүх 5 төрлийн тусгай зөвшөөрлийг бүрэн эзэмшдэг ердөө 9 компанийн нэг нь бид билээ. 2026 оны 9-р сарын байдлаар нийт идэвхтэй 13,000+ харилцагчтайгаар үйл ажиллагаа явуулж, үнэт цаасны зуучлалын болон хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэж байна.
Эрхэм зорилго
Харилцагчдынхаа хөрөнгийг өсгөн нэмэгдүүлэхэд тэдэнтэй хамт зүтгэж, мэдээлэлд суурилсан, ухаалаг хөрөнгө оруулалтын соёлыг түгээх.
Алсын хараа
Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч, олон улсын стандартад нийцсэн брокер, хөрөнгө оруулалтын байгууллага болох.
Үнэт зүйл
Бид хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж, харилцагчдынхаа итгэлийг эрхэмлэн, мэдлэг чадвараа дайчилж, шударга бөгөөд хурдан шийдлээр үйлчилгээгээ хүргэдэг.
Хамтын ажиллагаа
Харилцагч, түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллаж, хамтын хүчээр илүү их үнэ цэнийг бүтээдэг.
Ололт амжилт
Бид амжилттай зохион байгуулсан бонд болон зөвлөх үйлчилгээний туршлагаас.
Бонд босгосон туршлага
Хатан суудал Инвест ББСБ ХХК
1 тэрбум төгрөгийн бондТөгс Процесс ХХК
6 тэрбум төгрөгийн бондЗөвлөх үйлчилгээний туршлага
Оптимал Эн Макс ХХК
Зөвлөх үйлчилгээТэлмэн Групп Д ХХК
Зөвлөх үйлчилгээСанхүүгийн тайлан
Зохицуулагчийн шаардлагын дагуу нийтэлдэг, аудит хийгдсэн жил болон улирлын санхүүгийн тайлангууд.
Тайлангууд удахгүй нийтлэгдэнэ
Аудит хийгдсэн жилийн болон улирлын тайланг энэ хэсэгт татаж авах боломжтой болно. Тэр хүртэл хуулбарыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
Холбоо барих →