← Бүх зааврууд руу буцах
Хэрхэн эхлэх
Данс нээх
Бүртгэлийн маягт бөглөж, иргэний үнэмлэхийн хуулбарыг онлайнаар эсвэл манай оффис дээр ирүүлнэ. Баталгаажуулалт 24 цагийн дотор хийгдэж, дараа нь таны арилжааны данс идэвхжинэ.
1
Бүртгэлийн маягт бөглөх
natsec.istock.mn сайт руу орж, нэр, регистрийн дугаар, утас, и-мэйл зэрэг үндсэн мэдээллээ үнэн зөв оруулна.
2
Иргэний үнэмлэхээ хавсаргах
Иргэний үнэмлэхийн урд, ард талын тодорхой зургийг байршуулна. Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн үнэмлэхийг хамт хавсаргана.
3
Хураамжаа төлөх
Данс нээх нэг удаагийн 5,000₮ хураамжийг заасан дансаар шилжүүлж, баримтаа хавсаргана.
4
Баталгаажуулалт хүлээх
Ажилтнууд мэдээллийг шалгаж, 24 цагийн дотор дансыг идэвхжүүлнэ. Баталгаажсаны дараа мэдэгдэл ирж, шууд арилжаанд оролцох боломжтой.
